HSE Policy

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО)-ы бодлого

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцооны хүрээнд Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам болон ISO45001:2018 болон ISO 14001 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

Эрүүл мэнд

Бид Монгол улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн хууль тогтоомжуудыг мөрдөж, эрүүл мэндтэй холбоотой эрсдэлүүдийг илрүүлэх, удирдах явцыг сайжруулна. Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, хянах, эрүүл ажил, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс бүх ажилтнуудыг жил бүр 1 удаа эрүү мэндийн бүрэн үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

Аюулгүй ажиллагаа

            Золотон компанийн эрхэмлэх зүйл нь оюун ухаант хүн тул түүний аюулгүй ажиллагаа чухлаар тавигдана. Бидний хэрэгжүүлж буй бодлого, стандарт, зорилт, төлөвлөгөө нь чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудынхаа дэмжлэггүйгээр аюулгүй ажиллагааг бодит биелэл болгох боломжгүй гэдгийг ухамсарлан ажиллана. Бид үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд чухалчилж үздэг ажлын байр, хамт олны соёлыг төлөвшүүлэхээр зорин ажиллана. Бид үйл ажиллагааныхаа гол эрсдэлүүдийг хянах зорилгоор тээврийн хэрэгсэл ба жолоодлого, тусгаарлалт, цахилгааны аюулгүй ажиллагаа, өндөрт ажиллах зэрэгт холбогдох стандартуудыг хэрэгжүүлэн ажиллана.

Сургалт, мэдлэг

Ажил үүргээ аюулгүй явуулахад нь шаардлагатай сургалт, ур чадвар, мэдлэгийг ажилтан бүрт олгох зарчмыг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаандаа голлон баримталдаг.

Байгаль орчин

Золотон компаний алсын хараа “Эх газар, дэлхийгээ геологийн мэдлэг ухаанаар зөв танин мэдэх”, эрхэмлэх зүйл “эх газар дэлхий” гэж тодорхойлсон тул байгаль орчны асуудал бидний алсын хараа, эрхэмлэх зүйлстэй шууд холбогдоно. Иймд бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, арилгах үүрэгтэй юм. Бид энэ үүргээ биелүүлэхээр байгаль орчны мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн санал зөвлөгөөг үйл ажиллагаандаа тусгаж, байгаль орчны бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэн сайжруулж ажиллана. Тухайлбал, ус, хөрс, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газар зохион байгуулалт зэрэгт анхаарал төвлөрүүлнэ.